Bogol – MONG

Bogol MONG

Bogol map MONG

 

 

Үндэстэний нэр: Богол 
Улс : Хятад
10/40 Цонх: Тийм 
Хүн ам: 1,400
Дэлхийн хүн ам: 1,400
Төрөлх хэл: Дагуур 
Үндсэн шашин: Ястаны шашин
Итгэгчид: 0.00 %
Эвангелчүүд: 0.00 %
Бичээс : Хэсэгчилсэн 
Онлайн Шинэ гэрээ: Үгүй 
Есүс кино: Тийм 
Aудио бичлэг: Тийм 
Тархсан байдал: Mонгол
Гарал үүсэл: Өмнөд азийн хүмүүс

Боголчууд бол Даур хэмээх үндэстний боолуудын үр удам юм.

Хэдийгээр тэд 1908 онд эрх чөлөөтэй болсон ч Даур ба Боголчуудын

Хооронд нийгмийн болон үндэстний хэмжээ хязгаар байдаг.

Өөрсдийн тосгон болон онцлогоо бий болгосон Боголчуудтой,

Даурчууд гэрлэхийг хүсдэггүй. Богол өөрсдийн гэсэн онцлог хэлээр

ярьдаггүй гэвч энэ бүлэг хүмүүсийг үндэстний болон нийгмийн

бүлгийн хувьд бие биентэйгээ ижил төстэй том бүлэг гэж үздэг.

Өнгөрсөн үед Даурчуудын нийгмийн бүтэц нь онцлогтой байсан ба

удам угсаа залцамжилсан гэр бүл ба ердийн Боголчууд (боолууд) гэж

2 хувааж байсан. Боголчуудыг 2 бүлэгт хуваадаг.

Нэг бүлэг нь Чин гүрэнийг эсэргүүцэн тэмцсэн Бардачийн үр удам.

Эдгээр овог аймгийг үеийн үед мөнхөд боолууд байлгах тушаал

гаргасан.

 

Хоёр дах бүлэг хүмүүс нь Тайпин эсэргүүцлийн үед Даурын армид

дайны хоригдол цэргүүдийн үе удмын хүмүүс юм.

Даурчууд эдгээр боолчуудыг гэр бүлийн гишүүн гэж үздэг.

Тэд ер нь боолууд л байсан. Тэд хоорондоо гэрлэх нь хориотой

байхад амьдралдаа юугаар ч дутагдаагүй.

1908 онд Даурын боолууд эрх чөлөөтэй болсон. Үүний дараа

Мориндавагийн Шивалт гэдэг газар тосгоноо байгуулсан.

Өнөөдөр ч гэсэн тэд хоорондоо гэрлэх нь ховор юм.

Тэд хэрхэн амьдардаг вэ?

Боголчууд Даурчуудыг бодвол Хятадын ёс заншилыг илүү сахьдаг. Боголчууд Хятадын шинэ жил болон хаврын баяруудыг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг.

Тэд юунд итгэдэг вэ?

Боголчууд баян чинээлэг амьдарахын тулд маш олон төрлийн бурхадын цуглуулгатай байх ёстой гэж үздэг. Тэд 24 төрлийн сүнсийг өнгө өнгөөр будсан томоо модон хэлбэр дүрстэй зүйлээр төлөөлдөг. Тэд бие мах бодын хувьд 90 жилийн өмнө боолчлолоос чөлөөлөгдсөн боловч сүнслэг ертөнцийн хувьд боолчлогдсон хэвээр байгаа. Тэдний хэдхэн хүн Есүсийн тухай сонссон боловч харанхуйн хүчинд нүд нь сохорсон хэвээрээ байна. Боголчуудын дунд Христийг дагагч одоогоор байхгүй байна.

 

Тэдний хэрэгцээ юу вэ?

Боголчууд Есүс Христэд захирагдаж Иохан 10:10д амласан сэтгэл хангалуун амьдарлыг хүлээж авах хэрэгтэй байна.

 

Залбирлын сэдэв

 

Ариун сүнсний хайраар дүүргэгдсэн зоригтой ажилчид тэдний дунд очиж ажиллахын төлөө залбир

Христийн хөдөлгөөн тэдний дунд зогсолтгүй бий болохын төлөө залбир

Есүс Христийн эрх мэдэл тэднийг хүлж байгаа сүнслэг хүлээсийг тайлж харанхуйгаас гэрэл рүү гаргахын. Төлөө залбир

Тэдний дунд гайхамшиг ба бэлэг тэмдэг болж агуу цөмлөлт болон дагалдагч болон гэрийн бүлгүүд хурдтай өсөхийн төлөө залбир

Text Source: Joshua Project

 

Full Joshua Project profile at: www.joshuaproject.net/people_groups/18416/CH